RSS

ncn клубын үйл ажиллагаа

Шинэ зууны хоолзүйчид буюу NCN клуб, ШУТИС - ын Оюутны хөгжлийн төвтэй хамтран ШУТИС-ын харьяа сургуулиудаар "ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ - ЭРҮҮЛ МЭНД" аяныг зохион байгуулж байна.
энэ аяны хүрээнд хийгдэж буй ажлууд нь:
  • ШУТИС -ын харьяа Механик инжинерийн их сургуульд "Зохистой хооллолт" , "Биеийн жингийн индекс"-ийг амьдралдаа ашиглах нь сэдвийн дор ncn клубын гишүүд илтгэл тавьж оюутнуудын дунд чөлөөт ярилцлага явууллаа
  • Одоо цаашлаад бусад сургуулиудаар зохистой хооллолтын аянаа үргэлжлүүлэх болно. 


Антропометрийн хэмжилтийг хэрхэн авах вэ?

антропометрийн хэмжилтийг үндсэн 2 зорилгоор авч байдаг
  1. Хувь хүний өсөлтийг тодорхойлох
  2. Хувь хүний бүтэц найрлага тодорхойлох/Энд биеийн өөхний хэмжээ, Биеийн өөхөн биш хэсгийг хэмжинэ/
Хувь хүний өсөлт, бүтэц найрлагыг тодорхойлсноор нийгэм дахь хүмүүсийн өсөлт, таргалалт гэх мэт хэмжээг тодорхойлж болно.

ШИНЭ ЗУУНЫ ХООЛЗҮЙЧИД: "Өлсгөлөнгийн эсрэг хамтдаа нэгдэцгээе"

ШИНЭ ЗУУНЫ ХООЛЗҮЙЧИД: "Өлсгөлөнгийн эсрэг хамтдаа нэгдэцгээе":
Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгуулагаас жил бүрийн 10дугаар сарын 16ныг Дэлхийн хүнсний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн билээ. харин манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийг Дэлхийн хүнсний өдрийг "Өлсгөлөнгийн эсрэг хамтдаа нэгдэцгээе" уриан дор тэмдэглэхийг Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарласны үндсэн дээр манай улс мөн адил тэмдэглэн өнгөрүүлж байна. Бүгдээрээ өлсгөлөнгийн эсрэг хамтдаа нэгдэцгээе.
Та бүхэн доорхи хаяг руу орж Өлсгөлөнгийн эсрэг гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу таньд амжилт хүсье.
www.1billionhungry.org

Дэлхийн өлсгөлөн

Жонон Тань руу нүүж явна.