RSS

МИНИЙ ХєТєЛБєР


“Хүн амын шим тэжээлийн боловсрол” үндэсний хөтөлбөр
Нэг: Үндэслэл
Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч, сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, түүнд харилцан бие биенээ дэмждэг олон салбарын болон нийгмийн дэд бүтцүүдийн хамтын ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Харин хүн амын хоол тэжээлийг зохицуулах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэн, урт удаан амьдрах нөхцлийг ханган, улс орны эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог.Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, буруу сонголт нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болсоор байна. Тухайлбал дэлхий дээр жил бүр цусан дахь холестерины түвшин нэмэгдснээр 4 сая, тамхи 5 сая, артерийн даралт ихсэлт 7 сая орчим, архи ба согтууруулах ундааны хэрэглээ 1,8 сая хүн цаг бусын нас баралтын шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи таталт, артерийн даралт ихсэлт, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой байгааг ДЭМБ-ийн илтгэлд дурьджээ.
Судалгаанаас үзэхэд Монгол хүний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ цөөн, гурил гурилан болон мах махан бүтээгдэхүүн давамгайлснаас үндсэн шимт бодисын харьцаа алдагдан, шимт болон бичил тэжээлийг шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй байгаа нөгөө талаар хүн амын хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал, хандлагын судалгааны ажлын мэдээлэл хомс байна. Иймд бид зохистой хооллолтын талаарх хүн амын мэдлэг, дадал, хандлагыг судлан, үнэлгээ өгөх чухал юм.
Хүн амын шим тэжээлийн боловсролын асуудал хөгжлийн тухай шинэ хандлага, үзэл баримтлал, төрөөс шим тэжээл, боловсролын талаар баримтлах бодлого, хүн амын шим тэжээлийн боловсролын түвшин, чанар, үр ашгийг дээшлүүлэхийн тулд хууль эрх зүйн орчин бий болгож “ зөв хооллох” нөхцөлөө бүрдүүлэхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд хоол хүнсээ зохицуулан эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц “ зохистой хооллолтын” орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

















Хоёр: Зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.      Хөтөлбөрийн зорилго:
 Иргэдэд эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар зохистой зохистой хооллолт, шим тэжээлийн  цэгцтэй мэдлэг, зөв хандлага, мэдлэгийг бий болгох, шим тэжээлийн эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Зорилт – 1. Шим тэжээлийн боловсрол олгох мэргэжилтэн буюу “Хоолзүйч”-ийг бэлтгэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
a.       Шим тэжээлийн сургалт явуулах хоолзүйчийг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулга арга зүйг сайжруулан боловсруулж сургалтыг зохион байгуулна.
b.      Хоолзүйчийн давтан сургалтыг гадаадын улс (Солонгос, АНУ) орнуудад явуулна.
c.       Монголын хоолзүйчдийг гадаадын улс орнуудын төсөл хөтөлбөр дээр ажиллах бололцоог хангана.
Хүрэх үр дүн: хоолзүйчийг бэлтгэн явуулж буй сургуулиудын сургалтын агуулга боловсронгуй болж, сургалтандаа хэрэгжүүлсэн байна. Сургалтын агуулга нь орчин нийгмээ дагасан уян хатан байна.
Зорилт – 2. Тэдний ажиллах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эмнэлэг сургууль бүр хоолзүйчтэй болох
Хэрэгжүүлэх үйл ажиллгаа:
a.       Хоолзүйчийн ажлын байрны тодорхойлолтыг тусгасан хууль гаргаж УИХ-р батлуулна.
b.      ЕБС-ийн  тухай хууль, “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулинд цэцэрлэг, сургууль бүр нь хоолзүйч багш болон хоолны хоолзүйчтэй байх гэсэн заалтыг нэмэн  оруулах.
c.       Эмнэлэг, сувиллын газар, томоохон үйлдвэр, хоолны газруудад хоолзүйтэй байх журам боловсруулан батлуулна.
Хүрэх үр дүн: Хоолзүйч нь нийгэмийн бүхий л салбаруудад ажиллах хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байна.
Зорилт – 3. Шим тэжээлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агууллага, хэлбэр, арга зүйг хэрэглэгчдийн бүлэг бүрт тохируулан  боловсруулах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
a.       Хэрэглэгчлийн бүлэг бүрт тохирсон сургалтын агууллага арга зүйг боловсруулж, сургалтанд ашиглана. Үүнд:
·         Зөв зохистой хооллолтыг төлөвшүлэх Ном сурах бичиг, тараах материал бэлдэж олон нийтийн хүртээл болгоно.
·         Телевиз, радиогоор зохистой хооллолтын мэдээ мэдээлэл хийнэ.
·         Хувь хүн өөрийн өдрийн илчлэгийг тооцоолоход хялбар зөвлөмж боловсруулна.
b.      Зохистой хооллолтын мэдлэг, мэдээлэл олгох долоо хоног тутмын сэтгүүл болон веб сайттай болно.
c.       Бүх шатны сургууль болон албан ба албан бус сургалтын хөтөлбөрт зохистой хооллолтын талаар хичээл оруулах
d.      Хичээл заагч багш нь хоолзүйч болон эрүүл мэндийн хичээлийн багш байна.
e.       Аймаг, сумдын бялдаржуулах клубын үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
Хүрэх үр дүн: Хэрэлэгчдийн бүлэг бүрт тохирсон сургалтын агуулга арга зүй бий болж бүх шатны сургууль, цэцэрлэг болон эцэг эхчүүдийн хүртээл болсон байна.
Зорилт – 4. Төв орон нутагт Шим тэжээлийн сургалт, сурталчилгааны арга зүйн кабинет бий болгож, танхимуудын боловсон хүчин, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
a.       Шим тэжээлийн мэдээлэл боловсролын төвийг сум, аймаг, дүүрэгт  бий болгоно.
b.      Эдгээр ажлын байрыг мэргэжлийн боловсон хүчнээр /хоолзүйч/ хангана.
c.       Шим тэжээлийн мэдээлэл боловсролын төвийн дэргэд Шим тэжээл, хооллотын байдлыг үнэлэх төв бий болгоно.
d.      Шим тэжээл, хооллотын байдлыг үнэлэхэд шаардлагатай багаж, үзүүлэн материалыг бий болгоно.
Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд сургалт сурталчилгааны нийт 21 кабинет бий болсон байна.
Гурав: Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2011-2016 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
1.      Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, мэдээллээр хангах, хяналт тавих, жил бүр хэрэгжилтийн явцыг гаргаж Азийн хөгжлийн сан, засгийн газарт тайлагнах үүргийг Шим тэжээлийн боловсролыг зохицуулах зөвлөл хариуцна.
2.      Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг эрүүл мэнд болон боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, аймаг нийслэлийн Засаг дарга, хот, аймаг сумдын шим тэжээлийн боловсролын төвүүд хариуцна.
3.      Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий ерөнхий хоолзүйчтэй яам хоорондын болон орон нутгийн (аймаг, сум) орон тооны бус Шим тэжээлийн боловсролыг зохицуулах зөвлөл ажиллуулна.
                                    Тав: Хөтөлбөрийн санхүүжилт
            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг дор дурьдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
a.       Азийн хөгжлийн  сан
b.      Улсын болон орон нутгийн төвлөрсөн төсөв
c.       Хандив
d.      Хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн албан бус санхүү

Зургаа: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хүлээх үүрэг:
6.1. Боловсрол соёл шинжлэх ухааны яам
a.       Цэцэрлэг, ерөнхий болон их, дээд сургууль, коллежийн албан ба албан бус сургалтын хөтөлбөр, эзэмшвэл зохих боловсролын стандартад шим тэжээлийн мэдлэг олгож, зохицуулах арга хэмжээ авах
b.      Оюутан сурагчдад зөв хооллолт, зохистой хооллолтын мэдлэг дадал олгох арга зүйн талаар хоолзүйч багшийг бэлтгэдэг бүх шатны сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох.
c.        Хүн амд Шим тэжээлийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг дэмжсэн урлаг , соёл, биеийн тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах.
d.      Шим тэжээлийн боловсрол олгох багшыг бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
e.       Шим тэжээлийн боловсрол, хооллолтын сургалт явуулах мэргэжилтэн буюу хоолзүйчийг гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, тэдгээрийг ажлын байраар хангах
f.       Зохистой хооллохын ач тусын талаар баримт нотолгоонд тулгуурласан ухуулга сурталчилгаа явуулах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг мэдээллээр хангах
g.      Зохистой хооллолтыг таниулан суртачлахад чиглэсэн дэд хөтөлбөрийг боловсруулж өрх толгойлсон эмэгтэй, албан байгууллага гэх мэт бүлэг хүмүүст сургалт явуулах
h.      Боловсролын мастер төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх
i.     Õ¯¯ÕÄÈÉÍ ÕªÃÆÈË, ÕÀÌÃÀÀËËÛà ÑÀÉÆÐÓÓËÀÕ ¯ÍÄÝÑÍÈÉ ÕªÒªËÁªÐ” – ийн Çîðèëò 5. Õ¿¿õýä, ºñâºð ¿åèéíõíèé çîõèñòîé õîîëëîëòûã äýìæèæ, àþóëã¿é õîîë õ¿íñíèé õàíãàìæèéã íýìýãä¿¿ëíэ гэсэн заалтыг дэмжих;
j.         
6.2. Хууль зүй дотоод хэргийн яам
a.       Хоолзүйчийн ажиллах орчин бүрдүүлэх. Бүх шатны сургууль, эмнэлэг, сургууль, сувилал,үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хоолзүйчтэй болох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
b.      Хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх
6.3. Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Хэвлэх үйлдвэрүүд
a.       Хүн амын Шим тэжээлийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэгдсэн танин мэдэхүйн, сургалт, мэдээлэл, сурталчилгааны нийтлэл, зар сурталчилгаа, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлж чанарыг дээшлүүлэх
b.      Хөтөлбөрийн хүрээн дэх ном, сурах бичиг, гарын авлага, тараах материалыг хэвлэн нийтэлнэ.
6.4. Барилга хот тохижилтын яам
a.       Хот, аймаг, сумдын сургууль эмнэлэгийн барилга байгууламжийг тохижуулах, тэдгээрт шим тэжээлийн кабинет барьж байгуулах асуудлыг хот тохижилтонд тусгаж ажил хэрэг болгох
b.      Алхах, дугуйгаар явах болон бусад төрлийн хөдөлгөөн хийх боломжтой зам, талбайг нэмэгдүүлэх  боломжийг судлан шийдвэрлэх;
c.       Шинээр барих барилга орон сууц, зам талбайг төлөвлөхдөө алхах, дугуйгаар явах болон бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжыг бүрдүүлэх.
6.5.Зам, тээвэр, аялал, жуулчлалын яам
a.       Нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх,  ач холбогдлыг нь сурталчлах
b.      Хүн амын идэвхитэй хөдөлгөөнийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах, боломж нөхцөл бүрдүүлэх.   
6.6. Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурлан дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих 
6.7. Гадаад хэргийн яам
a.       Хөтөлбөр хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, хандивлагчидтай хамтран ажиллах
b.      Шим тэжээлийн боловсрол олгох чиглэлээр үндэсний хэмжээнд баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт тусгаж хэрэгжилтэнд хяналт тавих.
6.8. Сангийн яам
a.       Зохистой, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, архи, тамхины хэрэглээ бууруулахад чиглэсэн татварын бодлого, зах зээлийн урамшууллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
b.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны захиалга, тооцоог үндэслэн хянан шийдвэрлэж жил бүрийн эдийн засаг, төсөвт тусган санхүүжүүлж байх.
c.       Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хөтөлбөрийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
6.9. Хүнс хөдөө аж ахуйн яам
a.      Хүнсний бүтээгдхүүний найрлагыг бүрэн дүүрэн харуулах, хүн амл эрүүл сонголт хийх боломж олгох чиглэлээр хүнсний бүтээгдхүүний шошгоны стандартыг хянан шинэчилж мөрдүүлэх
b.       Олон улсын болон үндэсний хоол тэжээлийн гарын авлагыг түгээх,  эрүүл, зохистой  хооллолтыг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүний шинэ төрлийг үйлдвэрлэх, сурталчлах ажилд зах зээлийн урамшуулал үзүүлýх чиглэлээр хууль, тогтоомжийг боловсронгуй болгох.
c.       Хүнсний хангамж,  аюулгүй байдал, хоол тэжээл”- үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх
6.10.        Хүнсний үйлдвэр, зах, бүх төрлийн нийтийн хоолны газар:
a.       Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйл болох мал, амьтны гаралтай өөх, тос, саахар, хоолны давс, тамхи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, жимс хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлдвэрлэл,  үйлчилгээ явуулах;
b.      Үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн болон түүний тэжээллэг чанарын талаархи мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч эрүүл, тэжээллэг хоол сонгох боломж  бүрдүүлэх.
6.11.        Иргэд олон нийтийн оролцоо:
a.       Эрүүл,  зохистой хооллох, идэвхитэй хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх, архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх,  архи, тамхинаас гарах талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан удирдамж,  гарын авлага, зөвлөмжийг мөрдөж, амьдрал ахуйдаа дадал хэвшил болгохын төлөө ажиллах, бусдад мэдээлэл өгөх чадварт;
b.      Биеийн жингээ зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнөөр зохицуулах, цусны даралт, цусан дахь саахарын хэмжээгээ өөрөө хянах арга барилд суралцах, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэл, заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр зохиогдох арга хэмжээнд оролцох;
6.12.        Байгаль орчны яам: хүмүүсийн амьдралын таатай экологийн орчин бүрдүүлэх, экологийн боловсрол олгох, ундны ус, хөрс, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрхлэн зохицуулна.
6.13.        Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам. Ард иргэдийн нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулах, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх
Хяналтын ажлын хуваарь
Хөтөлбөрийн нэгдсэн тайланг жил бүрийн 12 дугаар сард, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг жил бүрийн 1-2 дугаар сард, тоо баримт цуглуулах ажлыг жил бүрийн 3-4 дүгээр сард, цуглуулсан мэдээллийн боловсролтыг жил бүрийн 4-5 дугаар сард, хөтөлбөрийн явц байдлын мэдээллийг жил бүрийн 6 дугаар сард, хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтын үзлэгийг жил бүрийн 7-8 сард, хөтөлбөрийн асуудлаар зөвлөмж гаргах, сургалт явуулах ажлыг өдөр тутам болон улирлын ажил болгоно. Жил бүрийн 9-11 саруудад хөтөлбөрийн хүрээнд явуулсан ажлын үзэгслэн зохион байгуулна.




Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Үзүүлэлт
Одоогийн түвшин
Хүрэх түвшин
2010
2011
2015
Хууль тогтоомж
ЕБС, СӨБ – ийн хуулинд сургуулиуд хоолзүйчтэй болох заалт
байхгүй
Заалт орно
Нийт сургуулийн 60% хоолзүйчтэй болсон байна.
ЕБС –д Зохистой хооллолтын хичээл
байхгүй
Хичээл орж эхлэнэ.

Зохистой хооллолт эрүүл мэндийн сэтгүүл
Байхгүй
Сэтгүүлийн ерөнхий агууллага гарч хэвлэлтэнд өгнө
Жилд 51 дугаар гарч, нийтдээ 210 дугаар гарсан байна
Зохистой хооллолт эрүүл мэндийн вэб сайт

Вэб сайт хийгдэнэ
Бүх нийтийн хүртээл болсон байна


1 comments:

Unknown said...

ene blogiig neesen hun ni hn gj hun bna

Post a Comment